Аброзавр

 

Аброзавр. Латинаар: Abrosaurus (Ouyang, 1989) нь зауропод-макронарий төрлийн үлэг гүрвэл бөгөөд Юрийн галавын эхэн үе буюу ойролцоогоор 168-161 сая жилийн өмнө өнөөгийн БНХАУ-ын Сычуань мужийн нутагт амьдарч байжээ. Тэрээр бусад зауроподын адил дөрвөн хөлт өвсөн тэжээлт үлэг гүрвэл бөгөөд харин овор хамжээний хувьд харьцангуй бага буюу ойролцоогоор 9 метр урттай байжээ.

 

Дөрвөлжиндүү толгойтой уг гүрвэлийн ганц зүйл болох Abrosaurus dongpoi -г ХI зууны Хятадын яруу найрагч Су Дунпо-гийн нэрээр нэрлэжээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Аброзавр
Аброзавр