Абиссин муур

 

Абиссин муур. Латинаар: Abyssinian нь Африкийн зэрлэг муурны удмын энэ муур Абиссин буюу өнөөгийн Этиопоос гаралтай юмө. Анх энэ муурыг Зула хэмээн нэрлэж байжээ. 1868 онд Британийн цэргийн хайгуулын ангийн гишүүн Баррет-Ленард  энэ үүлдэрийн стандарт хэм хэмжээг тодорхойлон бичжээ. Энэ үеэс энэ үүлдэрийн муур өнөө хүртэл уг стандартыг хадгалж байгаа ажээ.  Тухайн үед Абиссин муур янз бүрийн өнгө, зүстэй, бие галбиртай байсан бөгөөд Sedgemere Bottle, Sedgemere Peaty нар "жинхэнэ байгалын зэрлэг өнгө зүс"-тэй байх стандартыг боловсруулжээ.

 

1907 онд Абиссин мөнгөлөг зүсмийн муурыг Америк руу илгээжээ. 1904 онд Абиссин муур Европт бүртгэгдсэн хэдий ч  бөгөөд  дайны үеэр устаж үгүй болжээ. Дайны дараа уг муурыг Америкаас оруулж ирж өсгөх болсон байна.  

 

Зарим Абиссин муур хоёроос гурван өнгийн судалтай байх бөгөөд үүнийг Тикинг хэмээн нэрлэдэг. Ийм муур үнэ цэнэтэйд тооцогдоно. Нуруу хэсэг илүү бараан байх бөгөөд хэвлий хэсэг нь гэгээтэй байдаг. Дөрвөн өнгийн зүстэйг нь зэрлэг(ruddy), улаан зүстэйг соррель буюу цинамон), цэнхэр зүстэйг фавн хэмээн нэрлэдэг байна. Абиссин муур ганцаар байхыг тэвчдэггүй, халамж анхаарал хандуулж эрхэлхийг хүсдэг: Идэвхитэй, хөдөлгөөнтэй, үсийг байнга тордох шаардлагагүй. Эмэгчин нь хээлээ 60-65 хоног тээж 1-3 зулзага төрүүлдэг.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Муур

2. Муурны үүлдэр

Абиссин муур
Абисс муур
Абиссин муурын зулзага