А
Абай Кунанбаев

 

Абай Кунанбаев. Казахаар. Абай Құнанбайұлы. Абай 1845 оны 6 сарын 29 (найман сарын 10) нд Семипалатинск муж буюу өнөөгийн Дорнод-Казахстан мужд мэндэлж 1904 оны 6 сарын 23 (7 сарын 6) нд нас нөхчжээ. Багын нэр нь Ибрагим Кунанбаев бөгөөд хожим түүнийг "Хичээнгүй, болгоомжтой" гэсэн утгатай Абай хэмээх нэрээр авгайлан дуудах болжээ. Тэрээр Казахын шинэ vеийн уран зохиолыг vндэслэгч, соён гэгээрүүлэгч, яруу найрагч, хөгжмийн зохиолч. сэтгэгч, нийгмийн зүтгэлтэн нэгэн билээ.

 

Абай Кунанбаев уянгын болон хошин шог шvлгээрээ нийгмийн бурангуй ёс, хоцрогдсон бvдvvлэг байдлыг шvvмжилсэн. "Азимын тухай домог яриа", "Искандер" зэрэг найраглал туурвиж, "Сургамжлал" зохиолдоо ёсзүй, гүн ухааны үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Оросын уран зохиолыг Казах түмэнд сурталчлахад их зүтгэл гарган И .А .Крылов, М .Ю .Лермонтов, А.С.Пушкин нарын бүтээлээс орчуулсан ажээ. "Цасан дороос дөнгөж цухуйсан яргуй" /1954/, "Шvлгvvд" /1958/, 'Шvлгvvд" /1968/ зэрэг түүврүүд нь Монгол хэл дээр хэвлэгдан гарчээ.

 

 

а. Их зохиолч Абай Кунанбаев      б. Байконур дахь Абай Кунанбаевын хөшөө

 

 

 

Абай Кунанбаевын Монгол хэл дээр хавлэгдсэн зарим номууд

Абай Кунанбаев
Абай Кунанбаев
Абайн мэндэлсний 150 жилд зориулан гаргасан мөнгөн зоос. Казахстан
Их зохиолч Абай Кунанбаевд зориулсан марк