А
Ааган товшуур болон Ааган Икэл (2)
Ааган товшуур болон Ааган Икэл (2)

 

Монгол үндэстний хөгжмийн зэмсэг

 

Ааган товшуур (Aagan tovshuur), Ааган Икэл (Aagan Ikel) нь Ойрад Монголын аяган цартай чавхдаст болон нумт хөгжмийн зэмсгүүд юм. Төв Халхчууд Икэл хуурыг нь Ихэл хуур хэмээн нэрлэх нь бий. Анхлан аагыг (аягыг) цар болгон арьсаар бүрж, иш шургуулан адууны сүүл хялгасаар хос чавхдас татан үйлддэг байжээ. Икэл гэдэг нь Ик - хоёр, хэл-утас, чавхдас гэсэн утгатай Түрэг үгнээс үүсэлтэй ажээ. Мөн модон шанагыг толгойг арьсаар бүрсэнийг Шанаган хуур хэмээн нэрлэдэг.

 

Аага, модон шанагыг хөгжмийн зэмсгийн цар болгон ашиглах нь Монгол туургатанд түгээмэл бөгөөд шанаганы амсарыг нь арьсаар бүрэлгүй шууд чавхдас татаж үйлдсэн Ааган болон Шанаган Товшуур, Икэл хуурууд Тува, Халимаг, Алтай, Хасаг, Сарт Халимагт өдгөө ч тоглогдсоор байна.

 

 

Бүрээсгүй царт Шанаган товшуурын (Bureesgui tsart shanagan tovshuur) Хасаг хувилбар нь Шанаган Шертер хуур (Bailer sherter) юм.

 

Их гарын аягыг цар болгон бүрсэн бол Их гарын Ааган Икэл (Ikh gariin Aagan Ikel), Их гарын Ааган хуур (Ikh gariin Aagan khuur), Бага гарын буюу жижиг аягыг цар болгон бүрсэн бол Бага гарын ааган Икэл (Baga gariin Aagan Ikel) буюу Бага гарын Ааган хуур (Baga gariin Aagan khuur) хэмээн нэрлэнэ.

 

Ааган товшуур болон Ааган Икэл (2)
Ховд аймгийн Булган сумын туульч Ядмаагийн Ааган товшуур (Aagan tovshuur)
Ааган Икэл хуур (Aagan Ikel khuur)