Ёочин (2)

 

Ёочин (Монголоор: Янчир, Эртний ханзаар: 扬琴  хялбаршуулсан: 洋琴 - Yángqín) нь Хятадын дуурь, уламжлалт театрт өргөн хэрэглэгддэг хөгжмийн зэмсэг. Уг хөгжим Персийн Сантурагаас эхтэй хэмээн үздэг. Хатуу модоор хийсэн трапец хэлбэрийн цартай, металл чавхдастай, зориулалтын суурь дээр байрлуулж тусгай хос цохиураар тоглоно.

 

 

 

Ёочинг хоёр болон түүнээс олон чавхдас дээр аккордоор тоглох бололцоотой. Монголоор анхлан Янчир нэртэй байснаа сунжран Ёочин хэмээн дуудагдах болжээ.

 

 

 

Дундад зуунаас эдүгээ хүртэл улс орон тив дамжин хувьсан өөрчлөгдөж Иранд- Сантур (Santur), Польш, Унгар, Молдав, Румын, Украйнд - Цимбали (Tsymbaly), Узбект -Чанг (Chang), Тажикт - Чанк (Chank), Солонгост - Янггеум (Yanggeum) гэх олон төрөл зүйл, нэрээр тархжээ. 

 

 

1-2. Герман, Америкд тархсан Алхан дульцимэр янчир (Hammered dulcimer), 3. Америкийн Мичиганы Дуг Бичийн алхан дульцимэр (Doug Berch Hammered Dulcimer) 

 

Ёочин (2)
Ёочин
Ёочингийн цохиур болон бөгж
Ёочин