Ёотон

  • Хүн хоногт 100 гр чихэр буюу 400 ккал илчлэг хэрэглэхэд хангалттай. Энэ хэмжээнээс давсан үед чихэр биеийг таргалуулж, элдэв хорт хавдар, чихрийн шижин өвчин үүсэх үндэс болдог байна. Харин ёотонд 99.9 хувийн цэвэр сахар агуулагддаг тул түргэн шингэж, биед илчлэг бага өгдөг. Өөрөөр хэлбэл, сахар усанд сайн уусч, организмд хялбар шингэж энергийг нөхдөг байна. Мөн мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулж ядаргаа тайлдаг аж. Гэхдээ энэ зөвхөн чихэрлэг бүтээгдэхүүний зохистой хэрэглээний үед хэрэгждэгийг та битгий мартаарай.

 

  • Францын мэс засалч Жан Луи түүний хамтран зүтгэгчид мэс засал хийсний дараа өвчтөний шарханд ёотон уусгаж түрхвэл илүү хурдан эдгэрдгийг баталжээ. Тэд туршилтаар өвчтөний шархыг антибиотекоор эмчлэхэд 85 хоногт эдгэрдэг бол ёотон түрхсэнээр 54 хоногт эдгэрдэг болохыг тогтоосон байна. Үүний нууц нь ёотон шархны доторхи микро организмаас чийгийг өөртөө татан авч тэднийг устгадагт оршино.

 

  • Хэрэв тухайн тамирчны булчингийн эд эсүүд "түлш" болгож сахар их хэмжээгээр хэрэглэвэл дасгал сургуулилт үр дүнтэй болдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Биеийн хөдөлгөөн, дасгал сургуулилт нь тухайн хүний булчин шөрмөс, цусны эргэлтээс сахарыг ялгаж аваад түүнийг цэвэр эрч хүч болгон өөрчилдөг байна. Харин хэт таргалалт, архаг ужиг өвчин нь булчингуудын сахарыг "түлэх" чадварыг бууруулдаг аж. Сэнфорд-Бернам анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн сүүлчийн туршилт энэ үйл явц хэрхэн өрнөдгийг харуулсан байна. Мэргэжилтнүүд булчингууд сахарыг хэрхэн ашигладаг болохыг олж мэджээ. Тэд оготнууд дээр туршилт хийсэн бөгөөд мэрэгчдийн холбогдох механизмыг идэвхжүүлсэн гэнэ. Тэгтэл оготнуудын биеийн үзүүлэлтүүд сайжирч эхлэв. Тэд мэргэжлийн тамирчид шиг сахарыг хадгалан, "түлж" байжээ.
Ёотон
Ёотон