Ёл

 

Ёл, мөн Ооч ёл гэж нэрлэх нь буй. Латинаар: Gypaetus barbatus (Linnaeus, 1758) нь Харцагынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн цорын ганц төлөөлөгч юм. Тэд Европын өмнөд хэсэг, Ази, Африк, Энэтхэг, Түвд, Монголын уулархаг газруудад суурин нутаглана. Альпын нуруунд нутагшуулан суурьшуулсан хэдий ч тэнд ховор хэвээр байна. Ёл нь бусад жигүүртэнээс хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисч чадахаас гадна алсын хараа нь их сайн хөгжсөн шувуу билээ.

 

Тэд голдуу улай сэгээр хооллох бөгөөд ясны чөмөг гол идэш нь болдог. Өндрөөс яст мэлхий болон томхон ясыг унагаж бяцлаж иддэг. Биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим том махчин шувуу юм. Биеийн жин 4.5-7.5 кг.

 

Нас бие гүйцсэн нь бор шаргал толгой, биетэй, хар ооч сахалтай. Далавч, сүүлний өд нь саарал өнгөтэй. Залуу ёл бүх бие нь барандуу зүстэй байх ба 5 жил болж байж бүрэн нас бие гүйцнэ. Ёл шувуу тэжээвэр нь 40 гаруй жил насалдаг.

 

12-2 сарын дунд хүртэл үржлийн улирал бөгөөд 1-2 өндөг гаргадаг. 53-58 хоноод ангаахай гарах бөгөөд 106-130 хоног үүрэндээ өсөж бойжно.

Ёл
Ёл. Gypaetus barbatus